Бүрэн хэмжээний анимэ

Ирээдүйн Мираи

4 настай Күн-чан бяцхан дүүтэй болсон өдрөөс хойш амьдрал нь орвонгоороо эргэх нь тэр ээ. Аав ээжийнх нь бүхий л анхаарал халамж, хайрыг булаасан Мираи-чанд эрх Күн-чан атаархаж эхлэв. Энэ бүгдийг мэдсэн мэт нэгэн өдрөөс хойш гэрийн цэцэрлэгт нь ирээдүй болон өнгөрснөөр гэр бүлийн гишүүд нь зочилж эхлэв. Тэдний дунд ирээдүйгээс ирсэн Мираи байлаа. Ирээдүйн Мираи, Күн-чан хоёр цаг хугацаа орон зайгаар аялж гэр бүлийнхнийхээ нууцлаг түүхийг олж мэднэ. Гэвч яагаад Мираи ирээдүйгээс ирэх болов?