56 настай ЖоЖогийн зохиолч "Хамгийн сайхан хувцаслагч"-р шалгарчээ.

2016-12-01

11 сарын 30нд Эрэгтэйчүүдийн Загварын Холбоо 45 дахь удаагийн "Хамгийн сайхан хувцаслагч" шагналын эздийг тодруулжээ. ЖоЖогийн хачирхалтай адал явдлууд манганы загварлаг зохиолч Хирохико Араки академийн болон соёлын төрөлд "Хамгийн сайхан хувцаслагч" шагналын эзнээр тодорсон байна. 

Аракиг шагналаа гардаж авсны дараа үйл ажиллагааны хөтлөгч түүнээс хэд хэдэн асуулт асуусан юм. Хөтлөгч "манга зохиолч та яаж ингэж залуу байдлаа хадгалж чаддаг юм бэ?" гэхэд тэрээр "Миний залуу харагддагийн нууц нь би өглөө болгон Токиогийн гоожуурын усаар нүүрээ угаадаг." гэж хариулсан байна. Мөн хөтлөгч манга зохиолчид заримдаа маш эрүүл бус амьдралын хэв маягтай, загварлаг бус стилийнх нь тухай дурьдахад Араки манга зохиолчдын дэлбэрсэн үстэй бэлэн гоймон идэж буй дүр зураг үнэн байдаг гэдгийг баталж, ёслолын үйл ажиллагаанд онцолж хувцасладаг гэдгээ хэлжээ. Манга зураачдын тухай хүмүүсийн төсөөлдөг үнэн гэдгийг тэрээр хэлсэн ба ажлын байран дээр тэр загварлаг бус хувцас өмсөж, бэхэнд будагдсан хувцастайгаа ажилладаг аж.
56 настай манга зураач маань ажлаа 10:00-д эхлүүлдэг ба Даваа-Пүрэв гарагийн хооронд л ажилладаг аж. Энэ нь түүний Шоонэн Жампийн сэмпайгаас авч үлдсэн уламжлалт зүйл юм гэнэ шүү. Сонирхуулахад маргааш буюу 12 сарын 2нд ЖоЖогийн Хачирхалтай Адал Явдлууд манганы 30 жилийн ой тохиож байна. 

Сэтгэгдлүүд ()