"The Fullmetal Alchemist" кино болон гарна

2016-06-02

Дэлхий даяар алдартай тус анимэ нь 2017 оны өвөл кино болон гарах гэж байгаа юм байна. Natalie (http://natalie.mu/comic/news/188138) -аас үзвэл 2002 онд гарсан Ping Pong киногоороо нэрд гарсан Фүмихоро Сори (Fumihoro Sori) найруулна.

 

Японы хөвгүүдийн хамтлагийн гишүүн Ryosuke Yamada Эдвард Элрикийн дүрд, жүжигчин Tsubasa Honda Винригийн дүрд, Dean Fujioka Мустангийн дүрд тоглоно.

 

Дүрүүдийг харуулсан байдал:

 

 

Гэхдээ (http://jin115.com/archives/52132347.html) энд буй мэдээллээс үзэхэд Япончуудын анимэ, манга, зохиолоороо хийсэн кинонууд нь хүмүүсийн хэл амны бай болсоор уг кинонд найдлага тавих хүний тоо харьцангуй бага байгаа нь харагдаж байна.

 

Эх сурвалж: kotaku.com

Сэтгэгдлүүд ()